С.Эрдэнэ: Нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, сонгуулийн сурталчилгаагаа зохион байгуулах эрх зүйн суурь бүрдлээ

С.Эрдэнэ: Нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, сонгуулийн сурталчилгаагаа зохион байгуулах эрх зүйн суурь бүрдлээ

Сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой маргаан АН-ын гишүүдийн дунд өрнөөд буй. Өнөөдөр М.Тулга тэргүүтэй АН-ын удирдлага өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзахаар төв талбайд очсон ч дэмжигчид нь замаас нь буцааж уулзуулаагүй. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооноос С.Эрдэнийг албан ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээ зарлалаа. Энэ мэт цаг үеийн асуудлаар С.Эрдэнэ, АН-ын дарга М.Тулгат нар мэдээлэл хийж байна.

 АН-ын дарга М.Тулга “Өнөөдөр талбай дээр байгаа болон тэднийг дэмжихээр очсон АН-ын гишүүдийн дунд Ардчиллын үнэт зүйл, үзэл санаандаа үнэнч үлдсэн хүмүүс ч бий. Гэвч АН дотор коммунистийн үр хөврөл орж ирсэн нь тодорхой боллоо. Ялангуяа сошиал орчинд янз бүрийн мэдээллээр манай гишүүдийн тархийг угааж, буруу ойлголт төрүүлж, манай намыг ийм байдалд орууллаа. Бид талбай дээр суулт хийж буй гишүүдтэйгээ уулзаж ярилцаж, санал солилцохоор очсон. Гэтэл хэзээ ч ардчилсан үзэл санаа бодолтой хүнээс гарамгүй үйлдэл авираар биднийг угтсан. Би тэднийг АН-ын гишүүд гэж бодохгүй байна.

Үргэлжлүүлэн С.Эрдэнэ “МУ-ын Сонгуулийн Ерөнхий хорооноос  албан ёсоор 51 тоот тогтоол гарч нэр дэвшигчээр бүртгэсэн албан ёсны шийдвэр гарлаа. Нэгэнт Монголын эрх бүхий байгууллага хууль ёсны шийдвэрээ гаргасан. Нэр дэвшигчийн үнэмлэхээ авч сонгуулийн сурталчилгаагаа зохион байгуулах эрх зүйн суурь бүрдлээ" гэв. 

 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө