ФОТО: АН-ын хоёр талын жагсагчид төв талбайд цугларав

ФОТО: АН-ын хоёр талын жагсагчид төв талбайд цугларав

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан.

Уг шийдвэрийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын бүлгийн таван гишүүн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар гэсэн нийт долоон гишүүн суулт зарлаад дөрөв хонож буй.

Өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбоотойгоор Сүхбаатарын талбайд тэдний дэмжигчид цуглараад байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээ зарласан. Гэсэн ч АН-ын бүлгийн гишүүд суултаа зогсоохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.