​Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээ зарлалаа

​Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээ зарлалаа

УИХ-д суудальай улс төрийн нам, эвслийн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх сүүлийн хугацаа өнөөдөр билээ. Энэ дагуу СЕХ-ооноос нэр дэвшигч С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр бүртгэн авах тогтоолыг дөнгөж сая гаргасан байна.

Улс төрийн нам эвслүүд өнгөрсөн тавдугаар сарын 5-ны өдөр нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлсэн билээ. Энэ үеэр АН-аас хоёр нэр дэвшигчийн материалыг хүргүүлсэн боловч СЕХ нэг хүний материалыг хүлээн авахаа мэдэгдсэн байдаг.  Тэгвэл  хуулийн дагуу шаардлагатай бүх материалаа бүрдүүлж ирүүлсэн Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигч С.Эрдэнийг 2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн байна.