ВИДЕО: “AA9” автомашины дугаар 10 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн рекордыг эвджээ

ВИДЕО: “AA9” автомашины дугаар 10 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн рекордыг эвджээ

Дубай хотноо болсон дуудлага худалдааны үеэр дэлхийн шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр автомашины АА9 дугаар 10,35 сая ам.доллараар зарагдсан байна.  

Энэ өдөр мөн U31, T38, E51 дугааруудыг борлуулж арилжаа нь нийтдээ 13,2 ам.сая долларын ашиг авчирчээ. 

Дуудлага худалдаанаас олсон ашгийг амьдралын боломж тааруу иргэдэд хоол хүнс тараах кампанид ажилд зориулах бөгөөд тус улсын Ерөнхий сайд, Дубайн захирагч Мохаммед бен Рашид Аль Мактум ч оролцсон байна.

Ташрамд дуулгахад, автомашины дугаар худалдаалах өмнөх дээд амжилтыг 2016 онд тогтоосон бөгөөд тухайн үед D5 дугаар 9 сая доллараар зарагдаж байжээ. 

ҮЗЭХ: