Тавдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

Тавдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

Энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдөр /2021.05.03/-өөс олгох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.

Тэрбээр "Хатуу хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд 05-р сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ" хэмээжээ.