ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" вакцинд зөвшөөрөл олгох асуудлыг энэ сарын дундуур хэлэлцэнэ

ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" вакцинд зөвшөөрөл олгох асуудлыг энэ сарын дундуур хэлэлцэнэ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Emergency Use Listing” (EUL) буюу Яаралтай нөхцөлд хэрэглэж болох вакцины жагсаалтад өнөөдрийн байдлаар: 

  1. Pfizer and BioNTech
  2. АсраЗенека 
  3. Serum Institute of India
  4. Johnson&Johnson 
  5. Moderna гэсэн таван компанийн зургаан нэр төрлийн вакцин албан ёсоор бүртгэлтэй байна. 

Харин БНХАУ-ын “Синофарм” болон “Синовак” вакцины бүртгүүлэх хүсэлтийг судалж байгаад бөгөөд энэ сарын эхний хагаст багтаан бүртгэлийн асуудлыг хэлэлцэх товтой байна хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдээлжээ. Харин ОХУ-ын “Спутник V” вакцины хүсэлтийг хүлээн авсан боловч нягтлан, шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.  

Мөн Европын Холбооны Эмийн агентлаг ОХУ-ын вакциныг бүртгэхийн өмнө үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, нягтлан шалгана гэж мэдэгдсэн юм. 

Вакцинуудын үнэлгээний талаарх мэдээлэл. ДЭМБ

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: WHO