С.Амаржаргал: Зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн л тодрох ёстой

С.Амаржаргал: Зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн л тодрох ёстой

Ардчилсан намын гишүүн Р.Амаржаргал мэдэгдэл гаргажээ. Тэрбээр М.Тулгатын АН-ын сунгаанд оролцсон. Тэрбээр уг сунгааг шударга бус болсон гэж үзсэн байна. 

Тодруулбал, тэрбээр "Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн л тодрох ёстой. 

Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүр мөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна" гэжээ.