Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд бүрэн дархлаажсан бол шууд гэрт нь хариулах журам мөрдөгдөж байна

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд бүрэн дархлаажсан бол шууд гэрт нь хариулах журам мөрдөгдөж байна

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021.04.30/  Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлах аж. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдах юм.

Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.