ТОДРУУЛГА: Сувилагч Д.Э-д сэтгэл санааны ямар нэгэн таагүй зүйл ажиглагдаагүй. Цагдаагаас ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн

ТОДРУУЛГА: Сувилагч Д.Э-д сэтгэл санааны ямар нэгэн таагүй зүйл ажиглагдаагүй. Цагдаагаас ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж буй бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан хэрэг саяхан /2021.04 28/ гарсан нь олны цочирдуулж, түүнийг амиа алдахад юу нөлөөлөв гэсэн олон таамгийг төрүүлээд байна.

-“АЖЛЫН АЧААЛАЛ, ДАРАМТААС БОЛЖ АМИА АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ” ГЭЖ ЗАРИМ ЭХ СУРВАЛЖ ҮЗЭЖ БУЙ-

Амиа алдсан сувилагчийг Д.Э гэдэг байсан бөгөөд тэрээр 1979 онд төрсөн, өдгөө 42 настай, 1996-1999 онд АУ-ны коллежид сувилагчийн мэргэжлийг тус эзэмшиж, төгссөннэгэн байжээ. Д.Э нь 2020 оны тавдугаар сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “Бөөрний төв”-ийн сувилагчаар ажиллаж эхэлсэн байна. Мөн тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, туршлагатай нэгэн байжээ.

Сувилагч Д.Э учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан явдалд эмнэлгийн салбарын зарим эх сурвалжууд “ажлын ачаалал дарамтаас болж нэгэн сайн мэргэжилтний амь сүйдлээ” гэж мэдэгдэж буй юм.

Тэгвэл тус эмнэлгийн “коронавирусийг эмчлэх” эмч, ажилчдын нэг баг нь 30 хүнтэй, хоёр сувилагч таван цагаар ээлжлэн ажилладаг байна. Эмнэлгийн улаан бүсэд ажилласан эхний баг 14 хоног ажиллаад тусгаарлагдсан бол өнгөрөгч Даваа гараг /2021.04.26/-аас хоёр дахь ээлжийн 34 эмч, ажилтан ажиллаж эхэлсэн байна. Энэ багт талийгаач Д.Э багтсан байжээ.

Харин зарим эх сурвалж бидэнд, “Сувилагч Д.Э-д сэтгэл санааны хувьд ямар нэгэн таагүй зүйл ажиглагдаагүй. Хэвийн л ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагаас энэ талаар хэвлэлд мэдээлэл өгч болохгүй гэж анхааруулсан. Түүнтэй хамт ээлжинд гарч байсан ажилчдаас гэрчийн өчигдөр мэдүүлэг, тайлбар авсан” гэсэн юм.

Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд цагдаа нар "талийгаач юуны учир цонхоор унав, хэн нэгэн түүнийг цонхоор түлхсэн үү, гаднын нөлөөтэйгөөр бусдын гарт амь насаа алдсан уу" гэж мөрдөн шалгах байгаа аж.