Өнөөдөр БНХАУ-ын “Вероселл” вакцины 334 мянган тун ирнэ

Өнөөдөр БНХАУ-ын “Вероселл” вакцины 334 мянган тун ирнэ

Өнөөдөр манай улсад БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 334,400 тун гэрээний дагуу ирнэ гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Vero Cell вакцин хүлээн авна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Бээжин хотоос Улаанбаатар хот руу хөдөлсөн, 15:23 цагт буух товтой байна. Vero Cell вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирнэ" хэмээн бичжээ.