FIFA: Монголын 3x3 баг дэлхийн шилдэг 10-т багтсан нь 3 сая гаруй хүн  амтай улсын хувьд гайхалтай амжилт

FIFA: Монголын 3x3 баг дэлхийн шилдэг 10-т багтсан нь 3 сая гаруй хүн  амтай улсын хувьд гайхалтай амжилт

Монголын 3х3 “баатрууд” олимпийн наадамд оролцох мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байна. Төв Азийн Монголын баг улсынхаа сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн том амжилтыг үзүүлсэн бөгөөд FIBA-ийн зүгээс шинэ хязгаар руу /Монгол руу/ сагсан бөмбөгийг түгээж буй хамгийн сайн жишээ гэж хэлж болох юм. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа дэлхийн шилдэг 10-т багтсан бөгөөд энэ нь гурван сая гаруй хүнтэй улсын хувьд гайхалтай амжилт юм.

Монголын эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох “тасалбараа” авснаар түүхэнд анх удаа тус улсын тамирчид багийн спортоор олимпод оролцох гэж байна. Харин эрэгтэйчүүдийн баг олимпийн эрхээ авахын тулд ирэх сард Австри болох хүндхэн тэмцээнийг ялан гарах ёстой. Тэд А зоонд Бразил, Польш, Турк, Чехийн багуудтай өрсөлдөх болно. 

Хүндхэн “тулаанд” оролцохоо тэд мэдэж байгаа тул аль хэдийн бэлтгэлдээ оржээ. Улаанбаатар хотын хойд хэсэгт орших уулын энгэрийн өгсүүр шатаар өглөөний таван цагаас  эхлэн хоёр цагийн турш тэд дасгал хийдэг. 

Багийн менежер Л.Мягмаржав "Бидэнд спортын бааз бий... Далайн түвшнээс дээш 1700 метрийн өндөрт тоглогчид  бэлтгэл хийж, илүү сайн чийрэгжих боломжтой болж байна" гэж  хэллээ. 

Монголын эрэгтэй баг 2017 онд Азийн цомын тэмцээнд түрүүлж, 2018 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарсан. Тэд эдгээр амжилтаа зүгээр нэг сайхан түүх биш гэдгийг батлах харуулахаасаа айхгүй нь лавтай.  

Эх сурвалж: FIBA