БНСУ: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд тусгаарлалтын журам үйлчлэхгүй

БНСУ: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд тусгаарлалтын журам үйлчлэхгүй

БНСУ ирэх сарын 5-ны өдрөөс эхлэн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунгаа авсан иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Тодруулбал, гадаадаас ирж буй болон халдвар авсан хүний ойрын хавьтал/шинжилгээ авч, сөрөг гарсан мөн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд/ болсон иргэд вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол тусгаарлагдахгүй гэсэн үг юм. 

Гэхдээ уг журам нь зөвхөн БНСУ-д хүлээн зөвшөөрөгдсөн “АстраЗенека”, “Pfizer”, “Johnson & Johnson” вакциныг хийлгэсэн иргэдэд хамаарах аж.

Харин БНХАУ “Синофарм”, ОХУ-ын “Сипутник V” вакцины хоёр тунгаа хийлгэсэн гадаадын иргэдэд хамаарахгүй юм. Түүнчлэн  Бразил, Өмнөд Африк зэрэг мутацилагдсан вирусийн тархалт өндөр орнуудаас ирж байгаа бол уг журам үйлчлэхгүй. 

Тус улсад гадаадаас тус улсад ирсэн иргэд 14 хоног тусгаарлагддаг. Мөн халдвартай хүний ойрын хавьтал болсон бол өөрийгөө 14 хоног тусгаарлах үүрэгтэй байдаг. 

Эх сурвалж: Koreatimes