12 настай хүү хөл хорионы хугацааг ашиглан ахлах сургууль болон коллежид зэрэг сурчээ

12 настай хүү хөл хорионы хугацааг ашиглан ахлах сургууль болон коллежид зэрэг сурчээ

АНУ-ын Хойд Каролина мужийн Майк Виммер хэмээх 12 настай хүү цар тахлын хөл хорионы үеэр хичээлүүдээ шахаж үзсээр тавдугаар сарын 21-нд “Rowan-Cabarrus Communitу” коллеж, 5-р сарын 28-нд Конкорд Академийн ахлах сургуулийг тус тус төгсөх гэж байна. Түүний коллежийн голч оноо 4.0, дунд сургуулийн голч дүн 5.45 байгаа аж. 

Виммер багаасаа технологид сонирхолтой байжээ. Түүнийг нэг настай байхад нь аав нь анх iPad авч өгсөн бөгөөд youtube-ээс бичлэг үзэж программ бичиж сурчээ. Мөн янз бүрийн робот туршилтууд хийсээр, саяхан “Next Era Innovations” нэртэй компанийг АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяанд байгуулсан байна. Тэрбээр АНУ-ын Тусгай ажиллагааны командлалд ажилладаг насанд хүрээгүй цорын ганц хүн юм. 

12 настай гоц ухаантан Виммер саяхан CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “миний мөрөөдөл бол хиймэл оюун ухааны бүтээлүүд дээр ажиллаж, хүмүүсийг ирээдүйд илүү сайн сайхан амьдрах боломжийг олгох явдал” гэж ярьжээ.  

Эх сурвалж: CNN