ДЭМБ: Энэтхэгт илэрсэн шинэ мутаци нь илүү хүчтэй халдварладаг, эсрэг биед тэсвэртэй

ДЭМБ: Энэтхэгт илэрсэн шинэ мутаци нь илүү хүчтэй халдварладаг, эсрэг биед тэсвэртэй

Энэтхэгт илэрсэн, COVID-19-ийн шинэ штаммын мутациуд нь илүү халдвартайн дээр, эсрэг биетэд тэсвэртэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

"Энэтхэгт В.1.617 зэрэг шинэ хувилбарууд илэрсэн. Энэ нь 2020 оны 12 дугаар сарын нэгний өдөр цуглуулсан дээжнээс Энэтхэгт анх илэрсэн E480Q болон L452R мутациудтай хувилбар юм" хэмээн ДЭМБ мэдээлсэн байна. Судалгааны урьдчилсан дүнгээр 452R нь моноклонал эсрэг биетээр эмчлэх эмчилгээний үр дүнд нөлөөлж болзошгүй гэнэ. Харин E484Q мутаци нь эсрэг биетүүдийг саармагжуулж болзошгүй аж. Ингэснээр, коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн хүний биед үүссэн эсрэг биетүүд вирусийн шинэ хувилбартай тэмцэж чадахгүй юм байна.

Үүний зэрэгцээ, энэхүү шинэ штамм нь Их Британи, Өмнөд Африк, Бразилд илэрсэн вирусийн хувилбаруудын адил халдварлах чадвар нь өндөр гэнэ. Энэтхэгт халдварын тархалтыг нэмэгдүүлсэнх олон нийтийн арга хэмжээнүүд болон хязгаарлалтын арга хэмжээг сулруулсан нь вирус мутацилагдахад нөлөөлсөн гэж ДЭМБ үзэж байгаа юм байна.