Малдаа мотоциклтой яваад сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олжээ

Малдаа мотоциклтой яваад сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олжээ

Сүүлийн үед хөдөө, орон нутагт цаг агаарын үзэгдлийн улмаас малчид төөрөх, мал нь уруудах, осгож амиа алдах тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал,

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/  Иргэн Л нь 04.25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон дуудлагыг 04.26-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л/16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.26-ны өдрийн 17:50 цагт “Нар-Уулын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ унаж явсан мотоциклыг олсон. 04.27-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 09:30 цагт Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т “Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас цогцсыг олжээ.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Зүүн цагаан” гэдэг газар / сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т Малчин Д /33 настай, эрэгтэй/ 04.26-ны өдрийн 10:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын ажилтнууд малчин Д /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 04.27-ны өдрийн 06:45 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 18:00 цагт Дэвшил багаас хойд зүгт 15 км-т, гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Зүүн цагааны нуруу” гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. Тиймээс иргэд та бүхэн хаврын салхи, шуурганы үеэр анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ үү.