ВИДЕО: Энэтхэг улс коронавируст халдварт нэрвэгдэж, талийгаачдын цогцсыг ил задгай чандарлаж байна

ВИДЕО: Энэтхэг улс коронавируст халдварт нэрвэгдэж, талийгаачдын цогцсыг ил задгай чандарлаж байна

Энэтхэг улсад коронавирусийн халдварт нэрвэгдэж, шарил чандарлах газруудын ачаалал нэмэгдэж, цогцсыг ил задгай, гудамжинд шатааж буй нүд халтирам гэрэл зургууд олон улсын хэвлэлүүдэд нийтлэгдэж байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “коронавирусийн халдвар яг одоо бидний тэвчээрийг шалгаж байна. Эхний давлагааг амжилттай давсан бид итгэл дүүрэн байсан. Гэвч дахин үндэстнийг хамарсан “шуурганд” өртлөө” хэмээжээ. 

Иймд иргэд та бүхнийг коронавирусийн халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.