Дархан-Уул аймагт эмчлүүлж буй иргэд цонхоороо хогоо хаяж буй нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна гэв

Дархан-Уул аймагт эмчлүүлж буй иргэд цонхоороо хогоо хаяж буй нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна гэв

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн эмчлэн тусгаарлах байранд нийт 249 хүн эмчлүүлж байгаагийн 134 нь эмэгтэй, 115 нь эрэгтэй, 15 хүртэлх насны 49 хүүхэд байна. Харин долоон иргэн өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа аж.

Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй иргэдээс багагүй зөрчил илэрч байгаа талаар аймгийн онцгой комиссоос мэдээлжээ . Учир нь эмчлүүлж буй иргэд цонхоороо хог хаях нь коронавирусийн халдвар тараах эрсдэлийг үүсгэж байна гэв. Эмнэлгийн хог хаягдал, тэр тусмаа коронавирусийн эмчлэн тусгаарлах байрны хог хаягдлыг тусгай уутанд хийн халдваргүйжүүлж, тусгай багийнхан зөөвөрлөн устгадаг. Гэвч халдвартай, эмчлүүлж буй зарим иргэн өрөөнийхөө цонхоор хог, хоолныхоо үлдэгдлийг хаяж байгаа нь халдварыг тараах эрсдэлийг бий болгож байна. Дээрх тохиолдлууд нь цагдаагийн алба хаагчийн хяналтаар баталгаажсан гэдгийг ч онцоллоо.

Түүнчлэн бага насны хүүхэдтэй тусгаарлагдан эмчлүүлж буй иргэд эргэлтээр буюу гаднаас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн захиж хэрэглэх, үүнээс улбаалж хүүхдүүд гэдэсний хямралд орох, халдвартын тасаг руу шилжиж байгаа аж. Тиймээс цар тахлыг хамтдаа даван туулахын тулд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагах, эмч, ажилтны ажилд саад учруулахгүй байхыг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

21 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

22 минутын өмнө