Реппер Канье Уэстийн пүүз 1,8 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн рекордыг "эвдэв"

Реппер Канье Уэстийн пүүз 1,8 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн рекордыг "эвдэв"

Реппер Канье Уэстийн “Nike” брэндийн “Air Yeezy 1 Prototypes” загварын пүүз 1.8 саяар зарагдажээ. Sotheby's дуудлага худалдааны төвийн мэдээлснээр пүүзний анхны үнэлгээ 1 сая ам.доллар байсан бөгөөд ийнхүү 1,8 сая ам.долларт хүрч зарагдсанаар “дэлхийн хамгийн үнэтэй пүүз” болжээ. 

Канье Уэстийн уг пүүзийг 2007 онд Орегон мужийн Nike-ийн төв үйлдвэрт бүтээсэн бөгөөд 2009 онд худалдаанд гарсан “Nike Air Yeezy”-ийн анхны хувилбар байв. Дэлхийд цор ганц бүтээгдсэн уг пүүзийг Канье Уэст 2008 онд 50 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр анх өмсөж байжээ. 

2008 оны Грэмийн шагнал гардуулах ёслолын үеэр

Эх сурвалж: CNN