БАЙНГЫН ХОРОО: Эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэлээр унах хам шинж илэрч байна

БАЙНГЫН ХОРОО: Эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэлээр унах хам шинж илэрч байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан хэлэлцэж байна. 

Хуралдаанаар коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос мэдээлэл сонсож байна. 

Энэ үеэр С.Энхболд нөхцөл байдал амаргүй байгааг хэлээд эмнэлгийн ажилчид сэтгэл зүйн хямралд орох хам шинж нийтэд нь илэрч байна. Энэ нь ачаалалтай холбоотой гэсэн юм. 

Үүний дараа эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэх юм. 

ШУУД ҮЗЭХ: