АЗИУДЫГ ГАДУУРХАХ: Нью Йорк хотод дахин нэг Ази эрэгтэй хэрцгийгээр зодуулжээ

АЗИУДЫГ ГАДУУРХАХ: Нью Йорк хотод дахин нэг Ази эрэгтэй хэрцгийгээр зодуулжээ

Азиудыг ялгаварлан гадуурхах үзлийн улмаас дахин нэг иргэн хохирлоо. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Яо Пан Ма АНУ-ын Нью Йорк хотноо халдлагад өртөж, одоо комын байдалтай эмнэлэгт ухаангүй байгаа аж. Түүний тархи бяцарч, эрүү хугарсан бөгөөд амьд үлдэх магадлал маш байгаа талаар эмч нар хэлж байна. 

Өдгөө 61 настай тэрбээр нарийн боовны тогооч бөгөөд хоёр жилийн өмнө Нью Йоркод байрлах Хятад ресторанд ажиллахаар эхнэр, хоёр хүүхдийн хамт ирж байжээ. Гэвч цар тахлын улмаас ажилгүй болж, гэр бүлээ тэжээхийн тулд шил, лааз цуглуулж эхэлсэн аж. 

Яо Пан Магийн эхнэр

Яо Пан Ма өнгөрсөн баасан гарагт/2021.04.25/ Манхэттэн дэх Зүүн Харлем хотын гудамжинд лааз цуглуулж байхдаа халдлагад өртсөн байна. Сэжигтэн өнгөт арьстай, дундаж настай нэгэн байсан бөгөөд Пан Магийн нуруу болон толгой нь олон удаа хүчтэй өшиглөсөн нь ойролцоох хяналтын камерт бичигджээ. Улмаар Маг гудамжинд ухаангүй хэвтэж байхад нь нэгэн автобусны жолооч олж цагдаа дуудсан байна. Одоогоор хэргийн сэжигтнийг эрэн сурвалжилж байна. 

Энэ нь Нью Йоркийн гудамжинд сүүлийн нэг сарын хугацаанд Ази хүн рүү халдсан хоёр дахь хэрэг юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр  Мидтаун Манхэттэн гудамжинд 65 настай Ази эмэгтэй мөн олон удаа өшиглүүлж, хүндээр гэмтсэн байдаг. 

Эх сурвалж: Chinadaily