Шар усны үерт өртсөн айлуудад нутгийнхан нь туслажээ

Шар усны үерт өртсөн айлуудад нутгийнхан нь туслажээ

Өнгөрсөн амралтын өдөр орсон цас, борооны улмаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд шар усны үер бууж  айлуудын хашаа, хороо, гэр усанд автсан байна. 

Байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд нутгийнхан нь тусалж сумын удирдлагууд хамтран суваг, шуудуу татсан байна. Тодруулбал, Бугант тосгоны Захирагчийн албаныхан болон Цагдаагийн хэсгийн алба хаагчид далан, шуудуу татах ажлыг эхлүүлж, иргэн Б.Хүрэлчулуун, Т.Батсүх нар өөрсдийн машин, техник хэрэгсэлтэйгээр туслалцаа үзүүлсэн аж.

Иймээс шар усны үерээс сэрэмжилж, бага насны хүүхдийг үерийн далан руу унах, осолдох зэрэг болзошгүй аюулаас хамгаалахыг тус тосгоны Захирагчийн албанаас анхаарууллаа.