“Малаа эргээд ирье” гээд гарсан байлдагч Х амиа хорлосон байдалтай олджээ

“Малаа эргээд ирье” гээд гарсан байлдагч Х амиа хорлосон байдалтай олджээ

Энэ сарын 24-ний орой 22:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн бөгөөд халагдахад долоо хоног дутуу байсан ажээ. Талийгаач Х нь малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хамгийн сүүлд “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байдалтай олдсон байна.

Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм.

Харин энэ талаар ЦЕГ-аас “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эхний ээлжинд задлан шинжилгээний дүгнэлт гарах ёстой. Үүний дараа шалтгаан, нөхцөлийг нь тодорхойлно. Цагдаагийн байгууллагаас цэргийн ангийн холбогдох гэрч нараас тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна. Хэрэг шалгагдаж байгаа учраас илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэж мэдэгджээ.