Сурагч болон оюутнуудад байгалийн ухаан, биологи, анагаах ухааны мэдлэг олгох сайт нээгджээ

Сурагч болон оюутнуудад байгалийн ухаан, биологи, анагаах ухааны мэдлэг олгох сайт нээгджээ

Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад байгалийн ухаан, биологи, анагаах ухааны мэдлэг олгоход тус нэмэртэй нэгэн сайн эх сурвалж, www.labXchange.org гэсэн сайт нээгджээ. 

Харвардын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулиас эрхлэн хөтөлдөг уг сайтад дээрх чиглэлээр мэдлэг ойлголтоо тэлэх, шинэ мэдээлэл авах, биологийн чиглэлийн аливаа туршилтуудыг өөрөө хийж үзэх сайхан боломжтой аж. Манай ЕБС-ийн байгалийн ухааны чиглэлийн багш нар энэхүү веб сайтыг хичээл сургалтандаа ашиглах бүрэн боломжтой,  мэдээлэл, зохион байгуулалт бүхий сайт юм.