Уран гулгаач Г.Марал-Эрдэнэ Японы "Thanks Tour Mao” шоунд оролцож байна

Уран гулгаач Г.Марал-Эрдэнэ Японы "Thanks Tour Mao” шоунд оролцож байна

Уран гулгалтын “Thanks Tour Mao” Японы Ёкохама хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг шоунд Монголын анхны уран гулгаач Г.Марал-Эрдэнэ оролцож байгаа аж. 

“Thanks Tour Mao” шоуг 2010 оны Ванкуверийн Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн 3 удаагийн аварга, Дэлхийн Их дуулгын 7 удаагийн аварга, Японы алдарт тамирчин Асада Мао 2018 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн. Алдарт  ураг гулгаач А.Мао болон бусад чадварлаг тамирчидтай урт хугацаанд хамтран ажилласан Г.Марал-Эрдэнийн хувьд энэ удаагийн тоглолт маш том туршлага болж байна.