Төлбөрийн картын системийн шинэчлэл хийгдэж дуусжээ

Төлбөрийн картын системийн шинэчлэл хийгдэж дуусжээ

2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг Монголбанкнаас мэдэгдэж байсан.

Тэгвэл Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн картын системийг бүрэн шинэчлэн, нэвтрүүлснээ Монголбанкнаас мэдэгдлээ. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “TranzWare” систем бөгөөд шинэ төрлийн гүйлгээг дэмжихийн зэрэгцээ шаардлагатай нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангасан технологи ажээ.