Б.Энх-Амгалангийнх гэх газрын эрхийг цуцалж, АЛБАЖУУЛЖЭЭ

Б.Энх-Амгалангийнх гэх газрын эрхийг цуцалж, АЛБАЖУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт “Нутгийн буян” хотхоны нийтийн эзэмшлийн талбайг 2019 онд хашиж, 16 давхар орон сууцны барилга барихаар шөнөөр газар ухаж эхэлсэн байдаг.  

Иймд оршин суугчид гомдол гаргасны дагуу Хотын дарга Д.Сумъяабазар тус газарт гуравдугаар сарын 31-ны өдөр өөрийн биеэр ажиллан барилга барих зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдсэн ч албан бичигт тамга дарагдаагүй гэх шалтгаанаар албажаагүй байсан юм. 

Тэгвэл энэ сарын 23-ны өдөр тус газарт барилга барих зөвшөөрлийг цуцалсан албан бичигт Хотын дарга Д.Сумъяабазар гарын үсэг зурж, тамга даржээ. Ингэснээр Хотын даргын шийдвэр албажиж тус барилгын компаниар ухсан газрыг нь нөхүүлэх улмаар тоглоомын талбай болгох боломж нээгдэж байна. Тус газрыг одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Б.Энх-Амгалангийнх гэж яригддаг талаар Зууны мэдээ сонин  /2021.03.31/-ийн дугаартаа нийтэлсэн билээ.