Индонезийн шумбагч хөлөг онгоц далайд сургуулилт хийж яваад холбоо тасарч, сураггүй болжээ

Индонезийн шумбагч хөлөг онгоц далайд сургуулилт хийж яваад холбоо тасарч, сураггүй болжээ

Өчигдөр өглөө Индонез улсын тэнгисийн флотын шумбагч хөлөг Бали арлын эргээс 100 км зайд сургуулилалт хийж яваад холбоо тасарч далайд сураггүй алга болжээ. Тус хөлөгт нийт 53 хүн байсан гэнэ.

Үүний дараа Индонезийн армийн байлдааны хөлгүүд эрэн хайх ажилд яаралтай дайчлагдсан бөгөөд тус улсын засгийн газар хөрш Сингапур, Австрали улсуудаас мөн тусламж хүсжээ. Индонез улсын тэнгисийн флотын шумбагч хөлгүүдээс сураггүй алга болсон анхны тохиолдол энэ бөгөөд хамгийн сүүлд 2017 онд Аргентин улсын 44 хүнтэй шумбагч хөлөг Атлантын далайн өмнөд хэсэгт сураггүй алга болж байв. Дэлбэрэлтийн улмаас живсэн хөлгийг жилийн дараа далайн ёроолоос олж байжээ.

Эх сурвалж: BBC