Эрдэнэ суманд алга болсон 15 настай хүү өөрийгөө боомилсон байдалтай олджээ

Эрдэнэ суманд алга болсон 15 настай хүү өөрийгөө боомилсон байдалтай олджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т Иргэн Ц /15 настай, эрэгтэй/ 04.18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 16:10 цагт /16:37 цагт/ сумын онцгой байдал хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд 04.21-ний өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:55 цагт иргэн Ц /15 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос өөрийгөө боомилж нас барсан байдалтайгаар олдсоныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.