100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан сайн дураар ажиллах хүсэлтээ ирүүлжээ

100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан сайн дураар ажиллах хүсэлтээ ирүүлжээ

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр бүртгэж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан сайн дураар ажиллах хүсэлтээ өгчээ. 

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Халдварын тохиолдол ихсэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сайн дурын эмч, эмнэлгийн ажилчдыг цуглуулах ажлын зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 орчим сайн дурын эмч, эмнэлгийн ажилтан Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандсан байна. Тэдний цалин, урамшууллын асуудлыг УОК-т танилцуулж, ажилд нь оруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэлээ.