ТАНИЛЦ: Хамгийн олон оронд ВИЗГҮЙ зорчих боломжтой улс орнуудын жагсаалтад Монгол 80-р байрт бичигджээ

ТАНИЛЦ: Хамгийн олон оронд ВИЗГҮЙ зорчих боломжтой улс орнуудын жагсаалтад Монгол 80-р байрт бичигджээ

Лондонд төвтэй дэлхийн иргэншил, оршин суух чиглэлээр голчлон судалгаа хийдэг “Henley & Partners” олон улсын байгууллагаас 2021 оны хамгийн “хүчтэй” гадаад паспорттой улс орнуудын эрэмбийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн олон оронд визгүй зорчих боломжтой улс орнуудыг жагсаалт гэсэн үг юм. 

Уг жагсаалтыг Япон, Сингапур, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд тэргүүлсэн бол Монгол улсын хувьд Е серийн гадаад паспортаар 62 улс оронд визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын 80-рт эрэмбэлэгджээ. Харин жагсаалтын сүүлд Афганистан, Йемен, Ирак, Пакистан, Сири зэрэг орнууд бичигдсэн байна.  

16 жилийн түүхэн өгөгдөл бүхий “Henley паспортын индекс нь Олон улсын агаарын тээврийн газрын (IATA) онцгой мэдээлэлд үндэслэсэн цорын ганц үзүүлэлтэд тооцогддог. Энэхүү индексэд 199 орны гадаад паспорт, 227 өөр аяллын чиглэл багтсан болно.

2021 оны хамгийн олон оронд визгүй зорчих боломжтой, “хүчтэй” паспортын жагсаалт: 

Эхний зургаан байранд орсон улс


Эх сурвалж: Henleyglobal