А.Навальныйгийн биеийн байдлыг харгалзан эмнэлэгт шилжүүлжээ

А.Навальныйгийн биеийн байдлыг харгалзан эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг Даваа гарагт/2021.04.19/ Москва хотын зүүн талд байрлах хоригдлуудын бүсийн эмнэлэгт шилжүүлжээ.

Оросын Холбооны Ял эдлүүлэх алба(FSIN) өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “А.Навальныйгийн биеийн байдал сайн байгаа. Түүнийг өдөр бүр эмчийн үзлэгт хамруулж байгаа бөгөөд өөрийнх нь зөвшөөрлийн дагуу “витамины эмчилгээ” хийж эхэлсэн гэжээ. Гэвч түүнийг шилжүүлсэн эмнэлгийг дэмжигчид нь шүүмжилж байна. Учир нь тус эмнэлэгт биеийн байдал нь маш хүндэрсэн шоронгийн хоригдлуудыг эмчилдэг аж. 

Өдгөө 44 настай Кремлийн шүүмжлэгч А.Навальный өнгөрсөн гуравдугаар сарын 31-ээс эхлэн “өөрт нь зүй ёсны эмчилгээ хийхгүй байна” гэж шоронд өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Үүнээс хойш эрүүл мэндийн байдал нь дордож, Бямба гарагт /2021.04.17/ түүний эмч нар яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол “хэдхэн хоногийн дотор үхэх аюулд байгааг” мэдэгдсэн юм. Улмаар АНУ, Их Британи, Европын холбоо уг асуудалд анхаарал хандуулж эхлээд байна. Ташрамд дуулгахад, А.Навальныйгийн дэмжигчид маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр орон даяар түүнийг суллахыг шаардаж, жагсаал зохион байгуулах гэж байна. 

Эх сурвалж: CNN