Израил улс гадна орчинд амны хаалт зүүх журмыг хүчингүй болголоо

Израил улс гадна орчинд амны хаалт зүүх журмыг хүчингүй болголоо

Халдварын тоо эрс буурч байгаа тул Израил улс өчигдрөөс/2021.04.18/ гадаах орчинд амны хаалт зүүх журмыг хүчингүй болгожээ. Тус улсын 9,3 сая хүн амын 5 сая буюу талаас илүү хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байгаа юм. 

Израилийн Эрүүл мэндийн сайд Юли Эдельштейн “Вакцины кампанит ажлыг амжилттай хийсний ачаар манай улсад халдварын тоо өдрөөс өдөрт багасаж байна. Цаашид бид дархлаажуулалтын ажлаа үргэлжлүүлсээр байх болно” гэв. 

Нэгдүгээр сарын дунд үеэр Израилд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 10 мянгад хүрч байсан бол одоо өдөрт 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Улмаар худалдаа үйлчилгээ, боловсролын салбарын үйл ажиллагааг ч сэргээж эхэлжээ. 

Үүгээр ч зогсохгүй жил гаруй хугацаанд хаагаад байсан хилээ нээж, ирэх тавдугаар сараас жуулчин хүлээн авах шийдвэрийг Засгийн газраас нь гаргасан. Гэхдээ зөвхөн вакцины хоёр тунгаа хийлгэсэн жуулчид тус улсын хилээр нэвтрэх боломжтой юм. 

Израилд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 168 тохиолдол бүртгэгджээ. 

Эх сурвалж: France24




Өнөөдөр гахай өдөр

36 минутын өмнө