Энэ сарын 21-нд "АстраЗенека" вакцины 50,400 тун ирнэ гэв

Энэ сарын 21-нд "АстраЗенека" вакцины 50,400 тун ирнэ гэв

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. 

Мөн энэ долоо хоногийн лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 21-ны өдөр 50,400 хүн  тун "Астра Зенека" вакцин ирнэ гэдгийг ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ. 

Ташрамд дуулгахад, өчигдрийн байдлаар/2021.04.18/ нийт 638,268 хүн коронавирусийн вакцины эхний тунд хамрагдсан байна.