Ховдод өөрсдийгөө дур мэдэн гэртээ эмчилж байсан хоёр иргэнд хариуцлага тооцохоор болжээ

Ховдод өөрсдийгөө дур мэдэн гэртээ эмчилж байсан хоёр иргэнд хариуцлага тооцохоор болжээ

Ховд аймагт Covid-19 халдварт өртсөн хоёр иргэн гэртээ өөрийгөө эмчилж байсныг аймгийн Тагнуулын газраас илрүүлсэн талаарх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар аймгийн Онцгой комиссын мэдээлснээр гэрээр өөрсдийгөө эмчилж буй иргэдийн талаарх гомдол мэдээлэл өчигдөр бүртгэгдсэн. Энэ дагуу шалгалт явуулахад, дээрх зөрчлийг илрүүлжээ. Иймд өөрсдийгөө эмчилсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор болсныг аймгийг Засаг дарга Б.Дүгэржав анхааруулав.

Тэрбээр “Орон нутагт хулгайгаар зорчих, өөрсдийгөө дур мэдэн эмчлэх тохиолдол гарч байна. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэлгүй хулгайгаар өөрийгөө эмчилж гадуур нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварт өвчнийг санаатайгаар тарааж буй ноцтой үйлдэл. Ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үүнд цагдаагийн байгууллагаас хатуу хяналт тавихыг үүрэг болгосон” гэлээ.

Ховд аймгийн засаг даргын тамгын газар




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө