"Н.Түвшинбаяр нь хүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулсан" гэх үндэслэлээр баривчилсан

"Н.Түвшинбаяр нь хүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулсан" гэх үндэслэлээр баривчилсан

Олимпын аварга Н.Түвшинбаяр, Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, гэмтээсэн байж болзошгүй мэдээлэл өнгөрсөн баасан гарагт цахим орчинд цацагдсан. Тэгвэл өнгөрсөн шөнө 23:00 цагийн үед Н.Түвщинбаярыг Цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан бол өсөх идэр начин Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгч байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Залуу монгол” оффист хүн зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж ажиллан, гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авсан. Өчигдөр орой Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан хорих 461-р анги руу аваачсан. Одоогоор Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 11.1-ээр яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлээд байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 11.1-т Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.




Өнөөдөр хулгана өдөр

44 минутын өмнө