ВИДЕО: Шадар сайд С.Амарсайханы мэдэгдлийг Өмнөговь аймгаас ҮГҮЙСГЭВ

ВИДЕО: Шадар сайд С.Амарсайханы мэдэгдлийг Өмнөговь аймгаас ҮГҮЙСГЭВ

Өчигдөр /2021.03.26/ УОК-ийн дарга, Шадад сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэрээ “Гуравдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 6 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 6 цаг хүртэл хугацаанд халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг "Улаан түвшин"д шилжүүллээ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Өмнөговь аймгийн шуурхай штабаас С.Амарсайхан сайдын мэдэгдэлд залруулга хийж дараах мэдээллийг өгч байна гэв. Тодруулбал, Өмнөговь аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Оюутолгой ордод зөөвөрлөгдөж ирсэн халдвар бүртгэгдсэн. Ингээд тус уурхайн ажилчдад хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан гэсэн юм.