С.Энхболд: Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх төхөөрөмжийг ирэх долоо хоногоос хэрэглээнд нэвтрүүлнэ

С.Энхболд: Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх төхөөрөмжийг ирэх долоо хоногоос хэрэглээнд нэвтрүүлнэ

УОК өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн хүнээс халдвар илэрсэн эсэх талаар албаныхнаас тодруулав.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн. Вакцины эхний тунг хийлгээд халдвар авахгүй гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас бүрэн дархлаа тогтоно. Эхний тунг хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх ёстой" гэв.

Мөн монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх төхөөрөмжийг ирэх долоо хоногоос танилцуулж хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон байна. Тус төхөөрөмжийг Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эхлээд ашиглаж хэрэглээнд нэвтрүүлэх аж.