“Шунхлай” группийн эзэн П.Батсайхан хөл хориог эсэргүүцэж буйгаа мэдэгдэв

“Шунхлай” группийн эзэн П.Батсайхан хөл хориог эсэргүүцэж буйгаа мэдэгдэв

Коронавирусийн халдвар авсан хүний тоо манай улсал өдөр бүр нэмэгдэж байна. Тухайлбал сүүлийн 24 цагийн байдлаар 437 хүн нэмж халдвар авсан нь тогтоогдсон гэж ЭМЯ-наас мэдэгдээд байна. Иймд өнөөдөр Хаан банканд ажиллах Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хатуу хөл хорио тогтоохоос өөр гарцгүй боллоо” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл АПУ ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан өнөөдөр мэдэгдэл хийж, “ДЭМБ хөл хорионы байр сууриа өөрчилж, коронавирусийн эсрэг хөл хорих нь эдийн засаг болон хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд халтай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн манай улсад ядуурлын түвшин өндөр байгаа энэ үед хөл хориог идэвхжүүлэх нь иргэдийн ажил амьдрал, ажлын байрыг улам эрсдэлд оруулж байна” гэж мэдэгдэв.