Хөвсгөл аймагт халдвар авсан хоёр хүний биеийн байдал хүнд байна гэв

Хөвсгөл аймагт халдвар авсан хоёр хүний биеийн байдал хүнд байна гэв

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 21 иргэн эмчлүүлж байгаа талаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус иргэдийн 11 нь Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт, 10 нь Цэцэрлэг суманд эмчлүүлж байгаа бөгөөд 19 иргэний биеийн байдал хөнгөн, 2 иргэн хүндэвтэр байгаа аж. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн дотор 150 иргэнээс түргэвчилсэн оношлуураар, 230 хүнээс PCR шинжилгээ авахад 5 иргэнд халдвар илэрчээ. Харин Мөрөн сумын халдвартай нь батлагдсан 4 иргэний 2 нь гэртээ байсан бол нөгөө хоёр иргэн авто засварын төв, банк, томоохон худалдааны төвүүдээр явсан маршруттай байна. Одоогоор иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авч, тандалт хийж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

40 минутын өмнө