“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гурван ажилтнаас халдвар илэрлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гурван ажилтнаас халдвар илэрлээ

Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдал, шинжилгээний хариуны талаар Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ “Өчигдөр нэг хүнээс халдвар илэрсэн. Түүнээс хойш аймгийн хэмжээнд 10300 хүнээс түргэвчилсэн шинжилгээ, 380 хүнээс PCR шинжилгээ хийлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 7100 ажилчинд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Үүнээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай холбоотой гурван халдвар батлагдсан. Баяжуулах үйлдвэр, ил уурхай, автотээврийн цехийн гурван ажилтнаас халдвар илэрсэн.

Харин өчигдөр батлагдсан нэг тохиолдолтой холбоотойгоор есөн хүн халдвар авч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 12 боллоо. Эдгээр хүмүүс халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.