Ирэх сард үйлдэх тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Ирэх сард үйлдэх тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Ирэх сард хийхээр төлөвлөгдсөн тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлт орлоо. Мөн Засгийн газраас Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор  дөрөвдүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр Сөүлээс бусад чиглэлээс ирэх иргэд тийзээ шууд авиакомпаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжиж байна.

Үүнд зөвхөн транзит зорчигч авах Сөүл-Улаанбаатар чиглэлийн 04.23-ны нислэг мөн хамаарна.

Түүнчлэн Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдэх 04.14-ний өдрийн Асиана Эйрлайнс, 04.28-ны өдрийн Кореан Эйр компанийн нислэгээр тус тус ирэх хүсэлтэй Солонгост байгаа иргэд мөн эдгээр компанид шууд хандан тийзээ авч болно. Харин МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчийн нэрсийг ЭСЯ-нд хандан иргэдийн гаргасан өргөдлийн дарааллаар Сөүл дэх МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хүргүүлж баталгаажуулах юм.

Нислэгийн хуваарь




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө