Г.Баасан: Би нөхрийнхөө ойрын хавьтал тул тусгаарлагдсан

Г.Баасан: Би нөхрийнхөө ойрын хавьтал тул тусгаарлагдсан

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн. Тэрээр энэ сарын 19-нд УИХ-ыг тарахыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан, тиймээс тус жагсаалд оролцсон Г.Баасангийн ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах ажлыг хийж байна гэх албан бус мэдээлэл цахим орчинд өнөөдөр гарсан.  

Тэгвэл Г.Баасан тус үйл явдлын талаар хэвлэлд өгсөн тайлбартаа “Нөхрийгөө хаанаас халдвар авсныг мэдэхгүй. Уушгины өвчтэй учраас коронавирустэй гэж гарсан байж магадгүй. Миний шинжилгээний хариу гараагүй. Би нөхрийнхөө ойрын хавьтал тул гэртээ хоёр хүүтэйгээ тусгаарлагдсан” гэж мэдэгджээ.