“Оюу толгой”-д коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан тул гүний уурхайн 3500 ажилчдыг тусгаарлажээ

“Оюу толгой”-д коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан тул гүний уурхайн 3500 ажилчдыг тусгаарлажээ

“Оюу толгой”-н уурхайд коронавирусийн хоёр тохиолдол гарсантай холбоотойгоор компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч хөдөлгөөнийг түр зогсоож, гүний уурхайн 3500 гаруй ажилчдыг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж баяжмал тээвэрлэгч 200 гаруй тээврийн жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан хамгаалалтын хэрэгслээр бүрэн ханган ажиллаж байгаа аж.

Мөн Улаанбаатар, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогд зэрэг 5 газарт PCR шинжилгээний төвийг байгуулж уурхайн ажилчдын ээлжийг 7/14 байсныг 14/28  болгон өөрчилсөн. Түүнчлэн БНХАУ руу тээвэрлэх баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж тэдний зүгээс тавьсан шаардлага, болзлын дагуу ажиллаж байгаа талаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.