Халдвар авсан 373 иргэн өрхийн эмч нарын хяналтанд гэрээрээ эмчлүүлж байна

Халдвар авсан 373 иргэн өрхийн эмч нарын хяналтанд гэрээрээ эмчлүүлж байна

Манай улсад сүүлийн долоо хоногт халдварын тохиолдлууд эрчимтэй нэмэгдэж, орон нутагт халдвар тархаж байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн орны нөөц болон тусгаарлалтын байр хомсдож байгаа тул Засгийн газраас хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэх шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн хүмүүсийг тодорхой шалгуурыг харгалзан үзэж гэрийн эмчилгээ хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 373 батлагдсан тохиолдол гэрийн тусгаарлалтад байна. Тухайн иргэдэд өрхийн эрүүл мэндийн эмч нараар дамжуулан өдөр тутамд хяналт тавьж байгаа. Батлагдсан тохиолдлуудын хувьд дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин ойрын хавьтал болсон иргэдийг хувьд журмынхаа дагуу явуулын болон Өрхийн эрүүл мэндийн төвөөс баг очиж шинжилгээ авч байгаа. Ойрын хавьтал болоод гэрээ тусгаарлагдсан иргэд шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоногийн тусгаарлалтын хугацаагаа заавал дуусгах ёстой. Халдвар ойрын хавьтлын тооноос хамааран асар хурдацтай өсөж байгаа энэ үед шинжилгээний хариу удах тохиолдол бий. Тиймээс тэвчээртэйгээр тусгаарлалтынхаа хугацааг дуусгахыг анхааруулж байна” гэж мэдээллээ.