Г.Баасан болон нөхрөөс нь коронавирус илэрчээ

Г.Баасан болон нөхрөөс нь коронавирус илэрчээ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрчээ.

Тэрээр энэ сарын 19-нд УИХ-ыг тарахыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан юм. Тодруулбал, Монголын ардчилсан холбооны гишүүд дэмжигчид тэр дундаа ахмадууд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн юм. Тиймээс тус жагсаалд оролцсон Г.Баасангийн ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах ажлыг хийж байгаа аж. Тухайн өдөр жагсаалд оролцсон иргэдийг шинжилгээнд хамрагдах, гэртээ өөрийгөө тусгаарлахыг уриалж байна.