ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 267, орон нутагт 18 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 267, орон нутагт 18 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн хугацаанд 13,456 хүнд PCR шинжилгээ хийснээс 285 коронавируст халдварын  тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт халдварын тоо 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн 285 тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, 18 нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Завхан аймагт 1
  • Дархан-Уул аймагт 7
  • Орхон 3
  • Дорноговь 2
  • Архангай 2
  • Төв 2
  • Увс 2
  • Баянхонгор 1 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр 285 тохиолдол нь манай улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн их тохиолдол боллоо. Сүүлийн хоногуудад халдвар орон нутагт бүртгэгдэж манай улсын нөхцөл байдал хүндэрлээ" гэж мэдээллээ.