ЭМЯ: Улаанбаатар хот Увс, Дархан, Төв, Хөвсгөл аймгуудад нийт 206 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Улаанбаатар хот Увс, Дархан, Төв, Хөвсгөл аймгуудад нийт 206 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 12,326 PCR шинжилгээ хийснээс 206 хүнээс коронавирус илэрлээ.

Эдгээрийн 191 нь Улаанбаатар хотод, Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 382 боллоо. Харин хоёр нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна. Мөн 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,758 боллоо. Энэ нь нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын 69.7 хувь юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,419 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,218
  • Хүндэвтэр-183
  • Хүнд-14
  • Маш хүнд-4 хүн байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө