ЭМЯ: Шинээр 210 тохиолдол бүртгэгдсэний 25-ынх нь халдварын эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ: Шинээр 210 тохиолдол бүртгэгдсэний 25-ынх нь халдварын эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Хэвлэлийн хурлын эхэнд сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээ хийгээд коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагийн хугацаанд 10,049 хүнд PCR шинжилгээ хийхэд 210 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 206 нь Улаанбаатар хотод, гурав нь Хөвсгөл аймагт, нэг нь Будапешт, Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн байна. Шинээр бүртгэгдсэн нийт халдварын 185 нь өмнө нь батлагдсан халдварын ойрын хавьтал байгаа болл 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоох ажил явагдаж байна" гэв.