Төв аймагт байрлах Аржанчивлан сувиллын зургаан ажилтнаас халдвар илэрчээ

Төв аймагт байрлах Аржанчивлан сувиллын зургаан ажилтнаас халдвар илэрчээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга гуравдугаар сарын 20 буюу өчигдрөөс эхлэн хоёр хоног хатуу хөл хорио тогтоох захирамж гаргажээ.

Тус сумын Аржанчивлан сувиллын ажилтнуудаас Covid-19 илэрсэн тул сумын хэмээнд гуравдугаар сарын 22-ны өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоохоор болсон байна. Тодруулбал, Аржанчивлан рашаан сувилалд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс амарсан Улаанбаатар хотын иргэний 2 дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавтал болсон 35 ажилтанд шинжилгээ хийхэд 6 ажилтны шинжилгээний хариу эерэг гарчээ. Тиймээс сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сумын иргэдэд анхааруулж байна.




Өнөөдөр гахай өдөр

15 минутын өмнө