ЭМЯ: Вакцинаас болж хүн нас барсан гэх батлагдаагүй, хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье

ЭМЯ: Вакцинаас болж хүн нас барсан гэх батлагдаагүй, хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье

Өчигдөр нийгмийн сүлжээнд нэгэн иргэн “Ах маань вакцин хийлгээд өнгөрчихлөө” гэсэн мэдээлэл тавьж, олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл энэ талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан н.Ууганбаяр “Вакцинжуулалттай холбоотой хуурамч мэдээлэл цахим орчноор их гарах болсон. Өчигдөр л гэхэд нэг иргэн вакцин хийлгэсэн хүн нас барсан гэж сошиал орчинд батлагдаагүй мэдээлэл тараасан байна. Энэ мэдээллийг бататгахаар албаны хүмүүс ажиллаж байна. Одоогийн байдлаар вакцинаас болж хүн нас барсан гэх албан ёсны мэдээлэл байхгүй. Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа. Тиймээс батлагдаагүй, хуурамч мэдээлэл тавьж, олон нийтэд нөлөөлөхгүй байхыг хүсье. Цар тахлын үед санамсаргүй болон санаатайгаар хуурамч мэдээлэл тараасан иргэд хуулийн хариуцлага хүлээдэг. Тиймээс иргэд та бүхэн аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, албан ёсоор баталгаажуулж байж сошиал орчинд тараах хэрэгтэй” гэж мэдээлээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө